← Цоохор рүү буцах

Үйлчилгээний нөхцөл

Төсөл хувилбар — нийтэд нээхээс өмнө хуульчаар хянуулна.

1. Үйлчилгээ

Цоохор нь хэрэглэгчийн оруулсан сургалтын материалыг хиймэл оюун ухаанаар задлан, хичээл, сорил, сургалтын зам болгон боловсруулахад тусална.

2. Нас ба бүртгэл

Насанд хүрээгүй сурагчийн бүртгэл, төлбөр болон хувийн мэдээлэлд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардагдаж болно.

3. Оруулсан материал

Хэрэглэгч зөвхөн ашиглах эрхтэй материалаа оруулна. Зохиогчийн эрх зөрчсөн, хууль бус, бусдын хувийн мэдээлэл агуулсан материал оруулахгүй.

4. Оюуны өмч

Хэрэглэгч оруулсан материалынхаа эрхийг хадгална бөгөөд Цоохорт өмчлөх эрхээ шилжүүлэхгүй. Хэрэглэгч зөвхөн ашиглах эрхтэй материалаа оруулна. Цоохорын нэр, лого, дүр, эх зураг, газрын зураг, интерфэйсийн өвөрмөц загвар болон программын кодыг зөвшөөрөлгүй хуулбарлах, худалдах, өөр бүтээгдэхүүний таних тэмдэг болгон ашиглахыг хориглоно. AI-ийн үүсгэсэн агуулгын эрх зүйн хамгаалалт улс орон бүрд ялгаатай байж болох бөгөөд давтагдашгүй эсвэл гуравдагч этгээдийн эрхээс бүрэн ангид гэж батлахгүй.

5. AI-ийн хязгаарлалт

AI тайлбар, асуулт алдаатай байж болно. Шалгалтын албан ёсны эх сурвалж, багшийн зөвлөгөөг орлохгүй.

6. Оноо ба эрх

Оноо нь апп доторх урамшуулал бөгөөд мөнгөн хөрөнгө биш. AI хүсэлт амжилтгүй бол зарцуулсан эрх, оноог буцаах дүрэм хэрэглэнэ.

7. Устгал

Устгасан зам, бүртгэлийг 7 хоногийн сэргээх хугацаанд хадгалаад дараа нь бүрмөсөн устгана. Хуулийн шаардлагатай мэдээлэл үлдэж болно.

8. Холбоо барих

Үйлчилгээний талаар tsoohor.support@gmail.com хаягаар холбогдоно уу. Албан ёсны үйлчилгээ эрхлэгчийн нэр, хаягийг нийтэд нээхээс өмнө нэмнэ.

Сүүлд шинэчилсэн: 2026-08-21